ШИНЭ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ... бусад

- ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн товчооны Жендэрийн асуудал хариуцсан зөвлөх хатагтай Киран Бихатияг өнөөдөр хүлээн авч уулзан, жендерийн тэгш байдлын асуудлаар санал солилцов. / ... дэлгэрэнгvй

- ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД АЙЛЧЛАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада 2010 оны 8 дугаар сарын 29-30-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Сайд Г.Занданшатар, К.Окада нар 30-ны өдөр ГХЯ-нд албан ёсны хэлэлцээ хийв. / ... дэлгэрэнгvй

- ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний гуравдугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаанд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хэлсэн үг / ... дэлгэрэнгvй

- БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Хөхнуур мужийн Түвд үндэстний өөртөө засах Юйшу тойргийн 60 хүүхдүүдтэй уулзаж тэдэнд хандан үг хэлэв. Найрамдал зусланд амарч байгаа хүүхдүүд ойр дотно хүлээн авсан Монгол хүүхдүүд болон Монгол Улсын Засгийн газарт талархалаа илэрхийлээд, байгалын үзэсгэлэнт Монгол оронд ирээд олон найз нөхөдтөй болсон, их зүйл мэдэж сурж байгаадаа баяртай байгагаа хуваалцав. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөхнуур мужийн 60 хүүхэд 2010 оны 8 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амарч байна. / ... дэлгэрэнгvй

- Г.ЗАНДАНШАТАР САЙД БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Зиа Кхиемтэй уулзаж, Монгол, Вьетнамын хамтын ажиллагааны талаар санал солилцов. / ... дэлгэрэнгvй

- ХИЛЛАРИ КЛИНТОН МОНГОЛД АЙЛЧИЛНА ГЭВ
Сайд Г.Занданшатар АРФ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтонтой уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. / ... дэлгэрэнгvй

- Г.ЗАНДАНШАТАР САЙД ХАНОЙД АРФ-ЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга- АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцов. / ... дэлгэрэнгvй

- САЙД НАРЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД Г.ЗАНДАНШАТАР САЙД ОРОЛЦОВ
Польшийн Краков хотноо 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөл /АОХН/-ийн 10 жилийн ойд зориулсан сайд нарын түвшний уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцов. / ... дэлгэрэнгvй

- ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛ ХАНГАЙН БҮСИЙН АЙМГУУД РУУ ЧИГЛЭЖ БАЙНА
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, БХҮХ (Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо), ХБЗ (Хангайн бүсийн зөвлөл: Үүнд Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл зэрэг аймгууд багтаж байна) хамтран энэ оны 6 дугаар сарын 24-25-ны өдөр “Хангайн бүсийн Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2010”-ыг Эрдэнэт хотноо зохион байгуулж байна. / ... дэлгэрэнгvй

- ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР ИТАЛИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Ф.ФРАТИНИТЭЙ УУЛЗАВ
Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол-Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болж байгааг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа улам эрчимжүүлэх бодлоготой байгаагаа илэрхийллээ. / ... дэлгэрэнгvй

 
Албан ёсны вэб хуудас @ Гомбожавын ЗАНДАНШАТАР
  Produced by: DS Admin