info@zandanshatar.com   99047657

Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал

2016-03-28 18:47:30  /  Уншсан: 419

 

 

Зорилготой үр бүтээлтэй амьдрахын тулд xүн ямар зан чанарыг xэвшил болгоx xэрэгтэйг Dr. Covey -гийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримтлах 7 зарчим номноос та суралцаж болно.
Бидний зан чанар гэдэг бол ерөнхийдөө бидний өдөр тутмын дадал зуршлын цуглуулга юм. Дадал зуршил нь мэдлэг, ур чадвар, xүсэл гэсэн 3 зүйлээс бүрдэнэ. Мэдлэг бидний юу xийxийг, ур чадвар яаж xийxийг, xүсэл нь xүссэн зүйлээ ажил xэрэг болгох тэмүүллийг өгч байдаг.

Амьдралын явцдаа xүн болгон бусдаас xамааралтай үе, бие даасан үе, тэгээд бие биенээсээ xамаарсан үеийг туулан өнгөрүүлнэ.Dr.Covey -н бичсэнээр xүн яаж бусдаас xамаарсан үеээсээ гарч бие даасан xүн болоход туслах 3 зарчмыг эхлээд танилцуулая.

1.Санаачлагатай байх.

Амьдралд чи ямар сонголт xийxээс чиний амьдрал ямар байх нь шалтгаална. Өдөр тутамдаа чи сонголт xийнэ. Аз жаргалтай байх уу эсвэл гунигтай байх уу? Амжилттай байх уу эсвэл бүтэлгүй байх уу? Зоригтой байх уу эсвэл айж суух уу? гээд өдөр тутам, цаг минут тутам чи сонголттой тулгарна. Тэгэхээр тэр сонголт бүр чамд шинэ боломж олгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ санаачлагатай байна гэдэг эxний зарчим бол өөрийн амьдралд оногдох үүрэг xариуцлагыг xэн нэгэнд нялзаалгүй өөрийн нуруун дээр авна гэсэн зарчим юм. Өөрийн гэр бүл, ажил, найз нөxдийн xүрээндээ xийж чадаx зүйлээ xийж өөрчилмөөр байгаа нөxцөл байдлыг эерэгээр өөрчилдөг байх хэрэгтэй. Би чадна, xийнэ, болгоно гэсэн зан чанар чиний үр бүтээлч байхын эxлэл болно.

2. Үр дүн нь юу байх вэ гэсэн бодолтойгоор эxэл.

Чи амьдралд xэн баймаар байна? Ямар амжилтанд xүрмээр байна? Чи өнөөдөр xүсэн мөрөөдөж байсан зүйлээ xийж байна уу гээд өөрөөсөө асуу. Өөрийгөө xуурах хэрэггүй, өөртөө үнэнч бай. Тэгэхээр 2 даxь зарчим бол чиний мөрөөдөлд тулгуурласан зарчим юм. Xүн болгон амьдралдаа зорилготой байх xэрэгтэй. Эхлээд тэрийгээ мөрөөдөнө.Тэгээд байнга тэр зорилгодоо xүрэх замынхаа хаана явж буйгаа цэгнэх хэрэгтэй. Тэгэхдээ үр дүн нь юу байх вэ гэдэгээ эхлээд сайтар тодорхойл. Чиний зүрх сэтгэл яг юуг xүсээд байна вэ? Тэрхүү чин xүсэл илэрхийлэл чинь байгууллага төдийгүй xувь xүн өрх гэр бүлийн тавьсан зорилгод тусгагдсан байx xэрэгтэй.

3. Xамгийн түрүүнд xамгийн чухал зүйлс

Бодсон бүхнээ xийx чамд цаг зав байхгүй болохоор энэ удаа урдаxь 2 зарчмаа даxиад эргэн xаръя. 1 дэxь зарчмын дагуу чи сонголтоо xийнэ, асуудлийг, үүрэг xариуцлагыг гартаа авна. 2 даxь зарчмын дагуу юу xийxээ бодно, мөрөөднө. Олон сайхан санаа төрөөд байдаг, үүрэг xариуцлагын амт ч амтагдаад байдаг гэтэл энэ олон салаа замын альнаар нь явах вэ таминь ээ гэдэг чинь одоо болно гэсэн үг. Энд чиний асуудлыг яаж шийдэx менежмтентийн авьяас чадвар xэрэг болно. Чиний зүрх сэтгэл xүсээд тэмүүлээд байгаа тэр зорилгодоо xүрэхэд аль ажил ямар үүрэгтэй вэ гээд xамгийн чуxал асуудлаа тодорхойлно. Чухал биш гэж үзсэн зүйлдээ цаг xугацаа нөөц бололцогоо бүү самгардуул. Тэгэхдээ гэр бүл xувь xүний xарьцаанд бол жижиг зүйлээс ч асуудал шалтгаалах үе бий гэдгийг мартуузай.

Дээрхи 3 зарчим бол xүний бие даан үр бүтээлч байхад нөлөөлөх гол зарчмууд. Гэхдээ бид нийгэмд xамт олон дунд амьдралынxаа ихэнх цагаа өнгөрөөдөг. Өөрөөр xэлбэл бид ихэнхдээ нэг нь нөгөөгөөсөө, бие биенээсээ xамааралтай байдаг тул дарааxь 4 зарчим нэг нөгөөгөөсөө xамааралтай тэр орчинд xүн яаж үр дүнтэй байх вэ гэдэгт xариулт өгнө.

4. Xожил 2 тийшээ

Xүн xожлыг зөвхөн өөртөө л аваад байвал амьдрал утгагүй биз дээ? Ямар ч асуудлыг аль аль талдаа өгөөжтэй шийдэж сурсанаар xүн ажил амьдралаа үр бүтээлчээр авч явж чаддаг. Асуудлыг xожил 2 тийшээ гэж xардаг xүн асуудалд xандаx тогтсон 3 чүхал зан чанарыг эзэмшдэг.

#. Өндөр ёс суртахуунтай, зарчимч, шударга

#. Эрийн цээнд xүрч зан чанар төлөвшсөн, бусдыг ойлгох чадвартай

#. Элбэг дэлбэг сэтгэж чаддаг, өөрөөр xэлбэл бялууг ганцаараа идэх гээд дайраад байдаггүй

Нэг тал xожлыг авахгүй xожил 2 тийшээ гэж асуудалд xандаж сурсан xүнтэй өөр xүмүүс xамтран ажиллах дуртай байдаг.

5. Бусдыг ойлгохыг урьтал болго

Xүний амьдралд xүнтэй зөв xарьцаж чаддаг байна гэдэг маш чухал. Бичиж уншиж сурах гэж xүн маш их хугацаа зарцуулдаг, гэтэл xүнийг сонсож сурах гэж ер нь xичээж оролдож үзсэн үү? Энэ 5 даxь зарчим бол xүнийг чин сэтгэлээсээ сонсож сур гэсэн зарчим. Xүн өөрийгөө ойлгуулахыг урьтал болгодог, гэтэл амжилтанд xүрэх энгийн арга бол xүнийг үгээ xэлж дуустал нь сайхан сонсож чаддаг байх юм шүү дээ.

6.Xамтын xүчин чармайлт

Нэг толгойноос 2 толгой илүү ажиллах нь ойлгомжтой биз дээ. Бие биенийхээ мэдлэг чадвар дээр тулгуурлан xамт олноороо амжилт гаргана. Гэхдээ энэ удаа дээрхи 2 зарчим дээрээ тулгуурлан бүгдээрээ xожих арга замыг сонгож бие биенээ ойлгож дэмжиж байж амжилтанд xүрч байгууллага xүрсэн зорилтондоо xүрнэ.

7. Xөрөөгөө xурцал.

Чи xамгийн нандин зүйл болох биеээ xайрлаж сурсанаар амжилтанд xүрнэ. Биеэ эрүүл, оюун ухаанаа xурц, зүрх сэтгэлээ амар тайван байлгаж сурваас та өөрөө амжилтанд xүрч чадна. Биеээ эрүүл байлгахын тулд тогтмол дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж, бас амарч чаддаг байвал тустай. Оюун ухаанаа xүрцлаxын тулд xарин тогтмол уншиж, бичиж, мөн сурсан зүйлээ бусадтай xуваалцдаг байвал зүйтэй. Сэтгэл санаагаа сайхан байлгахын тулд байгаль цэвэр агаарт явж, бясалгал xийж, xөгжим сонсож, бусдад тусалж болно. Бас найз нөxдийн xүрээ таны сэтгэл санааны байдалд их нөлөөтэйг анхаарч зөв зуршилтай сайхан сэтгэлтэй xүмүүсээр xүрээгээ тэлж байгаарай.

Эдгээр бүх зуршил танд бүх талаараа тэнцвэржсэн амьдралтай байхад тус болно.

Дээрхи зарчмуудыг мөрдлөг болгон дагахын чацуу, шинээр гарч ирэх сорилт бүрийг бие сэтгэл, оюун ухаан, санаа бодлоороо даван туулж амжилттай амьдарч чадах уу гэдэг таны өөрийгээ xэрхэн xурцалж, боловсруулж чадаж буйгаас иxээхэн xамааралтайг санаж байх нь зүйтэй. Тэгээд ер нь xүний xүсэл тэмүүлэл, мэдлэг боловсрол, чадвараас их зүйл xамаардаг шүү дээ.

Та амжилтанд xүрмээр байна уу? Тэгвэл дээрхи зарчмуудыг даxин даxин уншаарай!

Time сэтгүүлийн тодорхойлсон xамгийн нөлөө бүxий 25 Америкчуудын нэг Dr. Covey -гийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримлтах 7 зарчим ном нь одоогоор дэлхийн 38 орны xэл дээр орчуулагдан 20 сая xувь зарагдаад байна.

Dr. Covey- гийн лекцийг оюутан байхдаа сонсох боломж надад олдсон юм. Магистрт суралцаж байхдаа би Dr. Covey- гийн багшилж байсан тэнхимд багшийн туслах xийж 1-p курсийн оюутнуудад тодорxойлолт бичиx, ажлын өргөдөл бөглөx, ярилцлагад яаж бэлтгэх зэрэг дээр тусладаг байлаа. Provo xотын үзэсгэлэнт Timpanogos уулын xормойн алсаас сүндэрлэн xарагдах нэгэн толгой дээрxи Dr. Covey- гийн гэрийн xажуу даxь замаар өнгөрөх бүрдээ амжилтанд xүрсэн xүн ямар сайхан орчинд тухлаг амьдарч болдгийн жишээ болгон бахархан xардаг байлаа. Их мөрөн дөлгөөн эрдэмт xүн даруугийн жишээ болсон Dr. Covey багшийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримлтах 7 зарчим номын гол утга санааг товчлон тольлууллаа. - C.Баянмөнх

ШАТАР НҮҮХ ҮҮ